АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ


7 жил

     Ази, номхон далайн орнуудын Футзалын 4 дэх тэмцээн, чирлидинг буюу хөгжөөн дэмжигчдийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2017 оны 09 сарын 18-25-нд БНХАУ-ын Инчуань хотод амжилттай зохион байгуулагдаж Монголын баг 33 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Тус тэмцээнд оролцсон МУИС-ийн Хөгжөөн дэмжигчдийн баг 4 төрөлд өрсөлдөж Үндэсний хувцастай үзүүлбэрээр 3-р байранд шалгарч хүрэл медаль, цомын эзэд болов.

 

Хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч нарын үзүүлбэрт Монголын багийн ахлагч М.Номундарь 2-р байрт шалгарч тусгай шагналын эзэн болжээ.

Футзалын тэмцээнд 9 орны баг оролцож Монгол улсын баг 9 багаас 6 дугаар байрт шалгарч өмнөх амжилтаа ахиулж чадсан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү