Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам 19 дэх жилдээ зохион байгуулагдана


7 жил

Гэгээн хайрыг магтан дуулагч яруу найрагчид нэгэн дээвэр дор цуглан хайрын шүлгээрээ өрсөлддөг “Цагаан Уул” шүлгийн наадам 19 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“Хайр”-аар овоглосон энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбоо 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байгаа юм.  Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байна.

Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготой "Цагаан Уул” хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор 4 шатаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана. Тухайлбал 2-р шат “Унаган хайр”, 3 дугаар шат “Эцэг эхийн хайр”, 4-р шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Яруу найрагчид шүлгэндээ  МЗХ-ны 2017 оны сар бүрийн уриа болох Ухамсар, Санаа, Бодол, Мөрөөдөл, Итгэл, Сэтгэл, Хүсэл, Ухаан, Суу, Мэдрэмж, Заль үгсийг шигтгэх шаардлагыг тавьж байгаа аж.

Энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү