Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


7 жил
  1. “АВИЛГЫН ЭСРЭГ БИЗНЕС” мэргэжлийн сэтгүүлчдийн уулзалт 11.00-14.00 цагийн хооронд Монгол Контент ХХК-ийн байранд болно.
  2.  НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяагийн санаачлагаар 10.00 цагт Нийслэлийн Хан Гарьд байрны "Б" зааланд Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 20-р хорооны "Дахин барилгажуулах" талаар тус хорооны иргэд, Нийслэл, дүүргийн холбогдох төрийн байгууллагын удирдлагууд, оролцсон хэлэлцүүлэг болно.
  3. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн инээмсэглэл” төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинет толгойтын 65-р сургууль дээр 13.00 цагт нээлтээ хийнэ.
  4. Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, МУГТ Доржсүрэнгийн Мөнхбаярын "Миний замнал " спортын үзэсгэлэн БлюМон арт галлерейд 18.00 цагаас хаалтаа хийнэ.
  5. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор төв барих талаар мэдээлэл хийнэ.
  6. 10.30 цагт Засгийн газрын 2-р дугаар байр, Үндэсний хөгжлийн газарт  “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг хэрэгжүүлэх болон 3 орны хамтын ажиллагааны одоогийн байдал, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн стратеги, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцох хэлэлцүүлэг болно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү