Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 26. Санчир гараг. Найралт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр.

                          Барилдлага:Түлэх 
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй    
                          Суудал: 
Мод

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр та орон барилга байшин, үл хөдлөх хөрөнгө гэх мэттэй холбоотой ажил хийнэ. Ажил урагштай байна. Цагаа зөв хуваарил. Усанд сэлж, цэцэрлэгт зугаалж явган алхаж, спортын аль нэг төрлөөр хичээллэ. Та жингээ барьж сайн ажиллах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Эхний хагаст ажлын явц таагүй. Гэр бүл, холбоотонд маргаан гарна. Хүчээ шавхан дайчил. Эхэлсэн ажлаасаа хормын төдий бүү холд. Амжилтандаа бүү бард. Ганц бие бол хэтэрхий их зугаа цэнгэлд автаж, хайр дурлалын явдалд хяналтгүй орооцолдоно. Гэр бүлийн хосуудын харьцаа нийлэмжтэй байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сайхан амрах ба таашаал өгөх ажил эрхлэхэд таатай. Оюун ухааны ажил, хичээл сурлагад бүтээмжтэй өдөр. Найз нөхөдтэйгөө уулзвал баяр баясгалан авчирна. Соёлын түвшингээ дээшлүүл. Гадаад хэл судал. Ном унш. Урлагт анхаарлаа хандуул. Тайвшрахын тулд амьсгалын дасгал хий. Усанд ор, архи согтууруулах ундаанаас аль болох хол бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Соёл урлагийн ажилтнуудад авъяас чадвараа гаргах сайхан боломж олдоно. Гоо сайхныг үнэлэх, эсвэл хүмүүнлэг сэтгэлээр хандах юм бол та хүслээ бүрэн биелүүлж чадна. Өөртөө дэндүү гэмээр анхаарал тавьж, өөрийгөө эрхлүүл.


АРСЛАН (7/23-8/22)   

Сөрөг энерги, сэтгэл хөөрөл тэсрэн гарах аюултай өдөр. Гадаад нөхцөл байдлын дарамт шахалтад бүү авт. Алив нэгэн хэрүүл маргаан, элдэв хов живнээс хол зайлсхий.


ОХИН (8/23-9/22)

Романтик харьцаа өрнүүн байж сонгосон хүн тань урмыг чинь хугалахгүй. Гэр бүл дотнынхондоо анхаарал тавь. Ахуйн асуудлуудын нэг хэсгийг өөр дээрээ үүр. Таны хань үүнийг зохих ёсоор нь үнэлнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Танд учирсан мөнгөтэй холбоотой хүндрэлүүд санхүүгийн байдалд тань нөлөөлөхгүй. Энэ асуудлууд сарын эцэс гэхэд шийдэгдэнэ. Томоохон зүйл бүү худалдан ав. Алсдаа хэрэггүй байна. Эсвэл ямар нэг гологдол илэрнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрийгөө танин мэдэх бясалгалын өдөр бясалгалын үед шар, улбар шар, ногоон өнгөнүүд эерэгээр нөлөөлнө. Нар мандах эсвэл шингэх үед бясалгал хий. Таны булчин шөрмөс, мэдрэлийг тайвшруулж амраана. Ихэнх хүмүүс маш зөнч байх болно. Тэд өөрсдийгөө бүтээгч хэмээн бодох болно. Энэ өдөр бүтээн байгуулалтын ажил хийх болон маш олон арга хэмжээнд оролцоход таатай.


НУМ (11/22-12/21)

Уран бүтээлч хүмүүсд таатай өдөр. Ажил олох, эртний мөрөөдлөө гүйцэтгэх гэнэтийн сайхан мэдээг сонсоход сайн. Эмэгтэйчүүд ойрын хүнтэй харьцахдаа хурц асуудал ярьж болохгүй. Хэн хэнийгээ буруутгасан хэрүүл болж болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Таныг хайрладаг гэдэгт эргэлзэлгүй байж амьдралаас баяр баясгалан таашаал ав. Зарим таарамжгүй шинэ гэр бүл сарын дундуур салах болно. Архинаас хол байж өөрийгөө хянах хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Материаллаг асуудлаа шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулна. Өрхийн төсөв дээшилнэ. Үдээс өмнө ханьтайгаа харьцах харьцаа дотно нийтэч байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад муугүй. Гэр бүлдээ цаг гаргавал засах харьцаагаа өөрөө олж харна.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр таны хувьд сайн өдөр байх болно. Хэцүү байдалд орсон хүмүүс хүнд байдлаасаа гарна. Гэр орондоо анхаарал тавьж гэр орноо сайжруулна. Хэрэв алдаа гаргавал тэр даруй засаарай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү