АЛЕКСАНДР БОГОМОЕВ ЖИЛИЙН ДАРАА ДЭВЖЭЭНДЭЭ ЭРГЭН ИРЭХ НЬ


7 жил

    “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ОХУ-ын гурван удаагийн аварга Буриадын хөнгөн жингийн шилдэг бөх Александр Богомоев есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болох нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсны нэрэмжит ОУТ-д оролцохоор болжээ.

Богомоев өнгөрсөн жил Оросын аваргад түрүүлснээс хойш ганц ч тэмцээнд оролцоогүй байсан бөгөөд ийнхүү жилийн гаруй хугацааны дараа дэвжээндээ эргэн ирэхээр болж байна. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард ёслолын хүлээн авалтын дараа танхай этгээдүүдэд хутгалуулж, азаар амь насанд нь аюул учраагүй. Тэрбээр Коркиний тэмцээний дараагаар Кемеровод болох “Шахтерская Слава” уламжлалт тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм. 10 дахь удаагийн тэмцээнд Богомоевоос гадна буриадаас Евгений Жербаев, Цыбик Максаров, Алексей Боровицкий, Тамир Гармаев тэргүүтэй бөхчүүд Якутад хүч үзнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү