75.215 ширхэг хувьцаа арилжжээ


7 жил

2017 оны 9 дугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 75,215 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.99 хувиар өссөн бол "Сор” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.00 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 260,369 ширхэг үнэт цаас 24,996,125,786 төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаас 50,000,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 988.4 нэгж болж 0.13 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,859,559,595,371 төгрөг болсон байна. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү