"САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН" ШАЛГАРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ


7 жил

    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж эхэллээ.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулах болно.

Та бүхэнд 8-р сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДРУУЛАХ ЖУРАМ
Сар бүрийн эхний хагаст тодрох сарын шилдэг тамирчинг тодруулахдаа дараах зарчмыг баримтална.

1. Спортын сэтгүүлчдийн санал - 50 хувь /Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран/
2. Онлайн санал асуулга - 50 хувь /цахим сайтууд, бусад онлайн хэрэгслүүдээр/

Энэ сарын шалгаруулалт 9-р сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг тамирчны шагналыг 9-р сарын 22-нд гардуулна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү