Гэмт хэрэгтэй тэмцэхэд орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэн ажиллаж байна


7 жил

Нийслэлийн цагдаагийн газар Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор “Удирдлагын төв”-ийг шинээр байгуулсан.

Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдсан Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “Удирдлагын төв”-д гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн эмзэг цэгүүдийг тодорхойлон долоо хоног, сар, жилээр үр дүнг гаргаж өмнөх долоо хоног, сар, жилүүдтэй харьцуулалт хийж гэмт хэргийн гаралтыг богино хугацаанд бодитойгоор тодорхойлон гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой стратеги, бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд төвийн үйл ажиллагаа, цаашид хийгдэх хөгжүүлэлтийн талаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нарт мэдээлэл өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү