Орон нутгийн удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа


7 жил

Говь-Алтай аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.



Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр  орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын  хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулах юм.



Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад Гамшгаас урьдчилан сэргийлэх, Гамшгийн үеийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Төлөвлөлт бэлэн байдал, Байрзүйн зургийн ашиглалт, анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.



Сургалтад Говь-Алтай аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын дарга нар оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү