ЗХЖШ-ын даргаас талархал ирүүллээ


7 жил

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлсэн байна. Талархалд,

“2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын районд албан үүргээ гүйцэтгэж явсан манай хугацаат цэргийн алба хаагчид усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачдын цогцсыг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн болон Увс, Ховд аймгийн Онцгой байдлын албаны алба хаагчид мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай зохион байгуулж, бидний ажилд дэмжпэг үзүүлэн хамтран ажилласанд Танаар уламжлан талархал илэрхийлье.

Онцгой байдлын алба нь шинээр байгуулагдсан цагаасаа л нийгмийн хөгжил, цаг үеийн шаардлагад хөл нийлэн өдрөөс өдөрт шинэчлэгдэж, байгууллагын төлөвшил, үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, материаллаг бааз, техник тоног төхөөрөмжийн хувьд бэхжин аврагчид, алба хаагчдын мэргэжлийн дадлага, ур чадвар нь дээшилсээр байгаад бид талархаж байдаг юм.

Та бүхний байгууллагаа хөгжүүлэн үйл ажиллагааны хувьд бэхжүүлэх бодлого стратеги, хөдөлмөр зүтгэл тань бодит амьдрал, үйл ажиллагаанд хэрхэн биелэлээ олж байгаа нь дээрх ажиллагааг хамтран хэрэгжүүлэх явцад тодорхой харагдсаныг тэмдэглэхэд таатай байна.

Манай хоёр байгууллага улс оронд хүнд, аюултай нөхцөл байдал үүсэн үед хамтран ажиллаж ирсэн арвин баялаг туршлагатай билээ.

Бид цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, байгалийн болон үйлдвэрлэлийн осол гамшиг, гал түймэр, үер усны аюулаас ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж аврагчид, алба хаагчдынхаа мэргэжпийн дадлага, ур чадварыг нэмэгдүүлэхэд тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Таны болон танай хамт олны цаашдын ажил, үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү