Йеменд тэжээлийн дутагдалтай нэг сая хүүхэд хлорт хордож үхэх магадлалтай байна


7 жил

Save the Children байгууллага мэдээлсэнээр Йеменд амьдардаг нэг сая хүүхэд хлорт өртөөд байна. Тэд 5 наснаас доош хурц хэлбэрийн тэжээлийн дутагдалд орсон нэг сая гаруй хүүхдүүд хлорт өртөөд байгаа гэсэн байв. Тэдний 200.000 нь ноцтой хурц хэлбэрийн тэжээлийн дутагдалд орсон байна. Өнгөрсөн жил Йемений эрүүл мэндийн удирдлагууд хлорын дэгдэлт болоод байгаа тухай мэдэгдээд байв. Энэ нь дэлхийн хамгийн ноцтой хлорын дэгдэлт бөгөөд өдөр бүр олон мянган хүн өвдөж байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зарлажээ.

Тэжээлийн дутагдалтай хүүхдийн дархлааны систем сул ба хлорт өртөн нас барах магадлал 3 дахин их болдог гэж тэмдэглэжээ.

2015 оны 5-р сараас эхлэн Саудын Араб тэргүүтэй эвслийн Йемен улсын Хоути Шиа засгийн газрын эсрэг дайралтуудын улмаас олон сая хүн орон гэргүй, хоол хүнсгүй, эрүүл ахуйн хүнд нөхцөлд байна.

Йеменд 10 минут тутамд нэг хүүхэд үхдэг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү