Дэлхийн 12 улсад амьдардаг монголчууд 75 сая төгрөг хандивлажээ


7 жил

Дэлхийн 12 улсад суугаа Монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн тусламжийг "Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл"-өөс ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө. Үүнд, Ирланд, Швед, Австрали, АНУ-ын баруун эрэг буюу Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос төлөөлөн ирсэн хүмүүс ОБЕГ-т мөнгөн тусламжийг хүлээлгэн өгсөн байв.

Өнөөдрийн байдлаар 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн ба төрийн бус байгууллагуудаас 780 гаруй сая төгрөг ОБЕГ-ын дансанд цугласан. Цаашид энэ мөнгөөр түймэрт ажилласан гал сөнөөгчдийг амрааж, сувила, гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулах ажилд зарцуулахаар төлөвлөж байна гэж Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр хэллээ.

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид, Онцгой байдлын албанд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд ийнхүү туслалцаа үзүүлсээр байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү