Ирэх сарын 4-нд С.Зоригийн хэргийн шүүх хурал болно


7 жил

Нэрт улс төрч С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал 2017 оны 8-р сарын 4-нд Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа. Харин удахгүй болох Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.

Дээд шүүхийн хурал өмнө нь 6-р сарын 28-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлоод байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү