Узбекстаны экс ерөнхийлөгчийн 1.5 тэрбум долларын хөрөнгөтэй охин саатуулагдаад байна


7 жил

Узбекстаны ерөнхийлөгч асан Ислам Каримовын охин Гулнара Каримов залилан, мөнгө угаасан гэх хэргээр саатуулагдаад байгаа тухай прокурорын албанаас мэдээлжээ. 45 настай дуучин, дизайнер Гулнара Каримова аавтайгаа муудалцсаны дараа 2014 онд олон нийтээс холдоод байлаа.

2015 онд Гулнара Каримав мөнгө салгасан, завшсан хэргээр таван жилийн тэнсэн аваад байжээ. Прокурорын албанаас түүний Швецарь, Швед, Британи, Франц, Ирланд, Малта, Герман, Испани, Орос, Хонг Конг, Арабын Нэгдсэн Эмират, Латви дахь 1.5 тэрбум доллар хөрөнгийг царцаахаар төлөвлөж байна.

Гулнара Каримоватай холбоо тогтоох боломжгүй байгаа гэжээ. Түүний Швед хуульч Каримовыгг саатуулагдаж байгааг мэдээгүй ба түүнтэй уулзахаас хүчээр зогсоолгосон гэж хэлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү