Зуны ээлжит засварын зогсолтын ажил хийгдэж байна


7 жил

Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг 2017 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас эхлүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит засвартай зэрэгцүүлэн хийж байгаа уг засварын зогсолт долоодугаар сарын 31-ний өдрийн 10.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд 72 цагийн дотор засварыг дуусгахаар төлөвлөөд байна. Нэгдсэн сүлжээний хэмжээнд онцгой үеийн горимыг мөрдөж, шаардлагатай тохиолдолд зарим хэрэглэгчдийг 1-2 цаг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах графикийг мөрдөн ажиллана. Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засварын дээрх зогсолтыг таван жил тутамд мөрдөж, салбарын аюулгүй байдлыг хангадаг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү