Нийт нутгийн дөнгөж 23 хувьд зуншлага хэвийн


7 жил

Нийт нутгийн 23 хувьд зуншлага хэвийн, 43 хувьд гандуу, 34 хувьд гантай байна. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн 5-р сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, 6-р сард 2.8 градусаар дулаан гэж мэдээлээд байлаа. Энэ нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун.

7-р сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай. Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийсэн байв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү