Монгол хүний хамгийн сонин хачин нэр


7 жил

   Хөдөө аж ахуйд хамтын хүчээр нэгдэл байгуулж буй үед “Нэгдэл” гэдэг нэр өгсөн байхад Баян-Өлгий аймагт 1999 онд төрсөн хүүхдэд Нацагийн Багабанди гэдэг нэр өгсөн байв. Мөн Кутузов ( 1954 онд төрсөн, Баянгол дүүрэг), Хрущев ( 1955 онд төрсөн, Баянхонгор аймаг), Воршилов нэртэй 5 хүн (1937-1954 онд төрсөн), 1981 болон 1986 онд төрсөн хүүхдэд Жанибеков нэр өгсөн байжээ. 1990-ээд оноос хойш Тэмүүжин, Чингис, Мандухай гэх монголын түүхт хүмүүсийн нэрийг хүүхдэдээ өгөх явдал элбэгшсэн байна.

Мөн өхөөрдлийн юм уу хоч нэр эсвэл эд юмс, тухайлбал, Баавгайн Бамбарууш, Ёотон, Өчүүхэнтуяа, Өдөр, Өглөө, Орой, Итгэмжлэх, Бяслаг, Пропуск, Өтгөс, Үсрээ, Чашка, Чихэр, Гөлчгий, Бүдүүн, Мал , Хурга, Ишиг, Унага, Тугал, Ботго, Ямаа, Дагз, Ооно, Буга, Онгоц, Хашаа, Ноймор, Азот, Галтогоо, Жижиг зургаа, Хөсрий, Үүрийнтаванцаг гэх мэт сонин нэртэй хүмүүс байдаг байна.

 

Хамгийн богино нэр

Хамгийн урт нэр

Хамгийн ховор нэр

1

Аз

Лувсанпэрэнлэйжанцан

Одонтуяагэгээрэх

2

Оч

Алтаннамсрайтэмүүлдарь

Адилсанаа

3

Од

Данзанравжаапэрэнлэйжамц

Тожбаатар

4

Алт

Баярсайханбадамсэрээжид

Шийлэггалаа

5

Бат

Тунгалагнандин-Эрдэнэ

Алтан-очирт

6

Буд

Дэмбэрэлсамбуудорж

Ямагтбадрал

7

Ану

Есөнжин-Эрдэнэбаатар

Бага-Ууган

8

Ган

Дамдинбазармөнхбаатар

Чингүүнхүслэн

9

Хад

Батмөнхэрээсэнтогтох

Алимантунгалаг

10

Гүр

Жавзандоржийнналжидмаа

Өнө-Орчлон

11

Цог

Лодой-Эрдэнэдоржсэмбэ

Гонгордамба

12

Дөл

Гүрсоронзонгомбосүрэн

Бас-Ерөөл

13

Зул

Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар

Үнэнтогоо

14

Нар

Гүрсоронзонгомбосүрэнболд

Бүүрэгмаа

15

Ням

Өлзийтүмэндэмбэрэл

Охинжав

16

Сүх

Эрдэнэбилэгнэмэхмөнхцоож

Үүрийнцогоо

17

Оюу

Мягтрашгүймонголжингоо

Идэр-Ирээдүй

18

Зол

Цастуулын-Оргилхайрхан

Алтанчойжил

19

Энх

Номунбилэгжавхлантөгөлдөр

Олонбаярлах

20

Хас

Данзанваанчигпэрэнлэйжамц

Жааханчулуу

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Номуудагина [192.168.8.xxx] 5 сар
Маш сонин маш сиймба байна