Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана


7 жил

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа СБД-ийн 5 дугаар хорооны нутаг “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан шугамын шилжүүлэг, нөөц трубо байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн гудамж Сөүлийн гудамжны уулзвараас "Өгөөж чихэр боов" ХХК хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү