Нэр дэвшигчид саналаа өгсөний дараа юу гэж хэлэв?


7 жил

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 1,655 хэсэг дэх санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа тэр:


 " Сүүлийн 7 хоногт олны хүч оломгүй далай гэдгийг бид нотолсон. Бид 65 гишүүнтэй МАН-ыг УИХ, Засгийн газартай нь шахаж ард түмнийхээ талд ашигтай олон шийдвэрүүдийг гаргалаа. Жишээ нь, хүүхдийн мөнгө, тэтгэврийн нас, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэх мэт." гэсэн байлаа.


Харин МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд  23-р сургуульд гэргийн хамт очиж саналаа өгсөний дараа:


 " Эвтэй сайхан сонгууль болоосой. Эв нэгдлийг би эрхэмд үздэг хүн. Эх орон минь амгалан тайван байгаасай. Зун эхэлсэн сонгуулийг намар хүргэлгүй дуусгах нь чухал. Бидэнд хийх ажил их байна" гэсэн байна.


Сонгуулийн ирц 17 цагт 38.44 хувьтай ү тааруу үзүүлэлттэй байгаа тухай СЕХ-оос мэдээлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү