Ерөнхий сайд иргэд орлоготой, ажилтай болж байна гэлээ


7 жил

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өгсөн байна.

Үүний дараа тэр "Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэн, энэ хэрээр ажлын байр бий болж, иргэд маань ажилтай, орлоготой болж байна.

Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 6000 орчим байнгын ажлын байр шинээр бий болсон статистик мэдээ гарсан." гэсэн байв.

12.00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсэгт сонгогчдын 22 хувь нь саналаа өгсөн. Энэ нь өмнөх санал хураалттай харьцуулахад 3 хувиар илүү гэсэн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү