Төв аймгийн ихэнх санал тоолох машинууд ажиллаж эхэллээ


7 жил

 Саналын хуудасны бар код дутуу хэвлэгдсэнээс Төв аймагт санал тоолох машин танихгүй байна гэжээ.
Төв аймгийн бүх хэсгийн хороодын санал тоолох машин ажиллахгүй байгаа тул Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх сонгуулийн ерөнхий газар, Мэдээлэл технологийн төв, Мэдээлэл шуудан харилцаа холбооны газраас 10 баг бүх сумдуудад ажиллаж байгаа тухай СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн хэлсэн байна.

"Саналын хуудас буруу хэвлэгдсэн шалтгааныг тогтооно. Шалгаж тогтоогоод эргэн мэдээлнэ" гэж хамтарсан ажлын хэсгийн дарга Н.Эрдэнэ-бат дурдсан байв.

Төв аймагт нийт сонгуулийн 84 хэсэгт 88 машин  ажиллах ёстой байв. Үүнээс 60 гаруй нь хэвийн ажиллагаанд ороод байна. Түүнчлэн Төв аймгийн сонгогчдын саналын хуудсыг гараар тоолно гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү