Төв аймагт санал тоолох машин уншихгүй байна гэжээ


7 жил

Төв аймагт санал тоолох 84 төхөөрөмж саналын хуудсаа таньж уншихгүй байгаа гэж мэдээлжээ. Тиймээс СЕХ-ны дэргэд ажиллаж буй тагнуул, мэдээлэл технологийн төв, Харилцаа хорооны зохицуулах хороо гэх мэт арван багийн ажлын хэсэг эвдрэлийн шалтгааныг тогтоохоор 13.00 цагт Төв аймгийг зорив.     

Тэд санал тоолох машин эвдэрсэн үү эсвэл саналын хуудаснаас үүдэн гацав уу гэдгийг тогтоох зорилготой.

Санал тоолох машин эвдэрвэл гар ажиллагаанд шилжинэ гэж Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Тиймээс санал авах ажиллагаа зогсоогүй ба саналын хуудсуудыг битүүмжилсэн, нөөц хайрцганд хийж байгаа гэж СЕХ-ны удирдлагууд мэдээллээ.       

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү