Маргааш явах автобусны тоог нэмэгдүүлжээ


7 жил

Маргааш буюу ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өдөр нийтийн тээврийн хэрэгслийн тоог 249-ээр нэмэгдүүлнэ.  Чиглэл тус бүрийн цагийн хуваарь, нийт автобусны тоон мэдээллийг харна уу:

1. Үндсэн чиглэлд
Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 794 автобус, Угсраа 14, Троллейбус 30, Дунд багтаамжийн 33 автобус  тээврийн хэрэгсэл.
2. Туслах чиглэлд
Нийтийн тээврийн үйлчилгээний туслах 5 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 21 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд:  Дунд багтаамжийн, Бага багтаамжийн 12 тээврийн хэрэгсэл.
3. Зуслангийн чиглэлд
Нийтийн тээврийн үйлчилгээний зуслангийн 3 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 5 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд:  Их багтаамжийн 5 автобус.
4. Шөнийн тээврийн үйлчилгээ
Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний  3 чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд 10 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд:  Их багтаамжийн 6 автобус, 4 Троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна.
5. Такси үйлчилгээ
Нийслэл хотын такси үйлчилгээнд нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагын 555 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөгдөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн өдөр ажиллах тээврийн хэрэгслийн тоог ердийн амралтын өдрөөс 249 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлж, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийн эх авалтыг өглөө 08:00 цаг байсныг 06:30, оройн буултын цагийг 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулан нийтийн тээврийн үйлчилгээг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү