Иракт хууль бус дайн хийсэн хэргээр Тони Блейр шүүхэд дуудагдах магадлалтай


7 жил

Их Британий экс ерөнхий сайд Тони Блейр Иракт хууль бус дайн хийж, оролцсон хэргээр шүүхэд дуудагдах магадлалтай байна.

Өнгөрсөн жил шүүх ажиллагаа явуулбал төрийн нууц задарна гээд Блейрийг шүүхийн танхимд авчраагүй. Харин Иракийн талаас хуульчид Лорд Томасд шүүх хэргийг шалган, шүүх ажиллагаа явуулах хүсэлт ахин тавьжээ. Лорд Томас бол Английн шүүхийн хамгийн дээд албан тушаалтай хүмүүсийн нэг.

 Тони Блейрийг шүүхэд дуудах хүсэлтийг Иракийн армийн дарга асан Абдул Вахед Шаннан Аль Раббат гаргасан байв. Лорд Томас түүний хүсэлтийг одоо шалгаж байгаа гэж мэдээлжээ.

Тони Блейрийг гэмт хэрэг үйлдсэн гэх нотолгоо нь Саддам Хуссейн аюултай гэж худал мэдүүлгээр Ирак руу дайрсан гэдэгт үндэслэгдэнэ. Экс ерөнхий сайдаас гадна тэр үед Гадаад Хэргийн Нарийн Бичгийн Дарга Жак Страв шүүхэд дуудагдах магадлалтай байна. Тэр Блейрт дайныг хуулийн дагуу гэж зөвлөсөн байжээ.

Тони Блейр, Жеорж Бурш

Тони Блейр, Жеорж Буш хоёрыг Иракт хууль бус дайн хийсэн гэх хэргээр олон улсын шүүхэд дуудагдах ёстой гэж хүний эрхийн байгууллага, идэвхтнүүд шаардсаар ирсэн. Саддам Хуссейныг унагасан ч дайны улмаас Иракийн хагас сая иргэн нас барсан гэж 2011 онд мэдээлж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү