Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг Элчин сайд Жан Жак де Дарделийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав “Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газартай үр дүнтэй хамтран ажилладаг. Монгол Улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн хөгжил, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар удаа дараагийн хамтын хэлэлцүүлэг явуулж, саналаа солилцож байсан. Мөн Швейцарийн Холбооны Улсаас манай улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж ирсэн. Өнөөдөр Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа баяртай байна” гэв.
Элчин сайд Жан Жак де Дардел хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байдгаа илэрхийлээд “Монгол Улсын иргэдийг Швейцарь Улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байгаа. Энэ асуудал удахгүй амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн хоёр улсын иргэд албан болон дипломат ажлаар визгүй зорчих асуудал үндсэндээ шийдэгдсэн” гэлээ. Швейцарийн Холбооны Улсад 2000 гаруй монгол иргэн оршин сууж, ажиллаж амьдардаг юм байна.
Уулзалтын үеэр Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Элчин сайдад товч мэдээлэл өгөв. Олон улсын валютын сантай хамтран ажилласнаар эдийн засгийн хямралаас гарч, эдийн засгаа тогтворжуулж чадсан талаар тэрбээр мэдээлэл өгөөд манай улсад шийдвэрлэхэд хүндрэлтэй, тулгамдсан асуудал болоод байгаа агаар, хөрсний бохирдлын асуудлаар Парисын гэрээ хэлэлцээрт хамрагдсан, хамтын ажиллагаатай улс орнуудын хэмжээнд анхаарал тавьж, хамтарч хамтарч ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.
Тэрбээр мөн Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага манай улстай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг арилгах, бэлчээр хамгаалах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлүүдээр тууштай хамтран ажиллаж, “Нэг цэгийн үйлчилгээ” нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархалтай ханддагаа илэрхийлсэн төдийгүй Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын шугамаар манай улсад 2003 оноос хойш 40 орчим сая швейцарь франкийн хөгжлийн тусламжийг байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгэм, соёлын салбарт үзүүлсэнд болон Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегийн баримт бичигт Швейцариас хөгжлийн тусламж олгох орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаасанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Элчин сайд Жан Жак де Дарделийг хүлээн авч уулзав
7 жил /2017-07-05 08:29:34 GMT+8/
УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа
386
5 өдөр
М.Бадарч: Тавын давааг 800 сая төгрөгөөр наймаалцах саналыг надад тавьсан хүмүүсийг миний шинжилгээнд нөлөөлсөн гэж хардаж байна
570
5 өдөр
Х.Нямбаатар: Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй
413
6 өдөр
“Үндэсний Эвсэл” сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө
800
1 долоо хоног
Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой
659
1 долоо хоног
Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар улс төрийн намууд СЕХ-д шаардлага хүргүүллэ
564
1 долоо хоног
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
609
1
1 долоо хоног
Г.Ганхуяг: Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлдэггүй байх эс бөгөөс цаазын ялыг сэргээхийг шаардаж байна
808
1 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
32751
19
6 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
30558
8
6 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд