Брайл үсэгтэй саналын хуудсыг хүргүүлжээ


7 жил

Санал авах байруудад харааны бэрхшээлтэй сонгогчдод зориулсан брайл үсэгтэй саналын хуудсыг хүргүүлжээ. Санал өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ. Тухайн иргэн санал өгснийг баталгаажуулж, хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийнэ.

Нийслэлийн сонгуулийн хороо нийт 941 мянга 539 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 23-ны дотор хүлээн авч, дүүрэг, хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна

Тэмдэглэгээ хийх бэхийг өчигдөр санал авах байруудад хүргүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.