"Улаанбаатарын яриа хэлцээ" олон улсын IV бага хурал болж байна


7 жил

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал энэ сарын 15-16-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болж байна.

Бага хурлыг ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, ГХЯ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд түүнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн 6 улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулан дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Бага хурлаар ЗХА дахь сүүлийн үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцож, бүс нутгийн эрчим хүчний хэлхээ холбоог хэрхэн бий болгох, байгаль орчны хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцэнэ.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох “Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хүрээнд манай улсын санаачлан хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү