Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймгийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгөв


7 жил

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу өчигдөр эхэллээ. 

Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн сонгуулийн хороодын төлөөлөлд сонгуулийн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг санал авах байранд тагнуулын байгууллагын хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэж байна.

Эх сурвалж: СЕХ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү