Зуслан, ногоон бүсээс 63,862 тонн хог хаягдал цэвэрлэлээ


7 жил

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамжийн дагуу өнгөрсөн ням гарагт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан юм. Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулж ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ.

18595198_1580431488666154_8680471452384189119_o
Зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ гол, Улиастай гол, Туул гол дагуу 17750 метр квадрат талбайд хийсэн их цэвэрлэгээнд дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 20, 21, 23, 27, 28 дугаар хороодоос нийт 561 хүн оролцож, 63,862 тонн хог хаягдлыг 15 удаагийн рейсээр 20 хогны машинаар тээвэрлэв. Тодруулбал, энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн ерөнхий боловсролын 20 сургууль, 35 аж ахуйн нэгж, байгууллага болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-аас 120 ажилтан, албан хаагч оролцлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү