Өдөр бүр гүйвэл амьдрах хугацааг уртасгадаг


7 жил

Өдөр бүр нэг цаг гүйх нь амьдрах хугацааг 7 цагаар уртасгадаг тухай шинэ судалгааны үр дүнгээр зөвлөж байна.

Йова их сургуулийн профессор Дак-чю Лий хамтрагчдын хамтаар дасгал ба насжилтын тухай судалгааны инститүтүүдийн датанд анализ хийсэн тухай Нью Йорк Таймс мэдээлжээ.

Датанд анализ хийсний дараа судлаачид гүйх нь цагаасаа эрт нас баралтыг 40 хувиар багасгадаг гэсэн дүгнэлт хийжээ. Гүйгчид жирийн хүмүүсээс 3 жилээр урт амьдрах хандлагатай байдаг.

Долоо хоногт 2 цаг гүйвэл амьдралыг гурван жилээр уртасгадаг гэжээ.

...гүйх нь цагаасаа эрт нас баралтыг 40 хувиар багасгадаг...

Судалгаа алхах бас дугуй унах зэрэг бусад төрлийн дасгалыг эрүүл мэндэд тустай ч гүйхийг хамгийн  нөлөөтэй байх магадлалтай гэжээ.

Судалгаа өнгөрсөн сард “Progress in Cardiovascular Disease” сэтгүүлд гарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү