Монголчуудын амьдралыг харуулсан Жэки Чаны кино үзэгчдийн хүртээл болно


7 жил

 Монгол амьдрал, соёл, ёс заншлаас харуулсан “Skiptrace” хэмээх Жэки Чаны кино албан ёсны эрхтэйгээр “IPTV”-гийн видео санд орж, тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Хонконгийн цагдаагийн мөрдөгч Бенни Чаны 10 жил эрэн сурвалжилсан гэмт бүлэглэлийнхэнтэй найзынх нь охин Саманта орооцолдоно. Аавыг нь хороосон бүлэглэлийнхнийг дотроос нь мэдэж авахын тулд Саманта тэднийд ажилладаг байлаа. Мөрдөгч Бенни охиныг нь хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг ч түүний хувьд амар ажил биш байв.  

Харин азаар тэрбээр гэмт бүлэглэлийн толгойлогчийн нэгэн чухал нууцыг мэдсэн луйварчин Америк эрийг Оросоос олсноор “Skiptrace” /Бултах газар/ киноны үйл явдал өрнөнө.

Оросоос зугтаж, Монголын газар нутгаар дайрч, Хятадын хилээр гарахдаа тэдний туулсан бэрхшээл, адал явдал, Өвөрмонголчуудаас машин, морь худалдаж авдаг хэсэг, Aделийн “Rolling in the deep” дууг Өвөрмонголчуудтай хамт дуулж буй гээд сонирхолтой үйл явдал хөвөрнө.  

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү