Франц Кафка видео тоглоом гарчээ


7 жил

Оросын видео тоглоом хөгжүүлэгч Денис Галанин Германы Daedalic Entertainment хоёр The Franz Kafka Videogame –ийг гаргалаа. Steam дээр 10 долларын үнэтэй зарагдаж байгаа энэ тоглоом хоёр хэмжээст  ба Франц Кафкагийн бүтээлээс сэдэвлэгджээ.

Тоглоомын дүр Кафкагийн 1926 оны Ордон романы эхлэлтэй адил нэгэн нууцлаг захиаг хүлээн авсанаар аялалд гардаг. Үүнээс цааш тоглоом романаас холдож, тоглоомын дүр үгс эвлүүлэх аж. Мэдээж Кафкагийн абсурдизм, сүрреализмийг орхигдуулаагүй байна.

Интерактив уран зохиол, өгүүлэмжинд тулгуурласан тоглоомонд мэргэшсэн Daedalic Entertainment-тай Галанин хамтарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү