Баянцээлийн гудамжинд цагдаагийн хэсэг ажиллаж эхэллээ


7 жил

Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Баянцээлийн гудамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, баар цэнгээний газрууд ихээр төвлөрсөн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд гэмт хэрэг, зөрчил олноор гардаг. Тиймээс тус гудамж, орчмын газарт иргэдэд цагдаагийн байгууллага хүрч ажиллах зорилгоор “Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлээд байна.



Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 57 аж ахуйн нэгж, байгууллага байдгаас 20 гаруй нь үүрийн 04:00 цаг хүртэл ажилладаг ажээ.

Тус газарт 24 цагаар цагдаагийн хэсэг ажиллаж, явган эргүүл, машинт эргүүлийн алба хаагчид эргүүлийн чиглэлд ажилласнаар иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, амар тайван амьдрах нөхцөл бололцоо хангагдах юм. Мөн цагдаагийн алба хаагчид Баянцээлийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг жигд хангуулах арга хэмжээг зохион байгуулна.



Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс цаашид хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн газруудад иргэдийн хүчийг ашиглан 24 цагийн ажиллагаатай хэсгүүдийг ажиллуулахаар төлөвлөжээ. “Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-тэй 102, 8822-0023 дугаарын утсаар холбогдох болон иргэд өөрийн биеэр очиж дуудлага, мэдээлэл өгөх боломжтой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү