Хаягдал сав ашиглаж гутал үйлдвэрлэнэ


7 жил

Хаягдал хуванцрыг ашиглан эмэгтэйчүүдийн намхан ултай гутал хийх санааг дөрвөн жилийн өмнө гутал хийх талаар ямар ч мэдлэггүй хоёр залуу олжээ. Тэд өөрсдийн гутлын брэндээ “Роти” гэж нэрлэсэн байна. Тэд юу хийхээ мэдсэн болохоор яаж хийхээ мэдэх л болно гэж ярилцаад шууд л ажилдаа орсон гэнэ.

Ажлын явцад багийнхан бүтээлч аргаа хөгжүүлж, урд өмнө нь үйлвэрлэж  байгаагүй байгальд ээлтэй гутал хийхээр зорьжээ. Стифен, Роти нар хогийн цэгээс хаягдал хуванцар сав цуглуулж ариутган халуун усаар угаадаг. Үүний дараа хуванцар сав зөөлөн болсноор гутлын үндсэн материал бий болно. Дараа нь энэ материалаа компьютерийн удирдлагатай “3-Ди” оёдлын машинаар оёно.

“Бид одоохондоо гутлын загвар, гоёл чимэглэлийг төгс шийдэж чадаагүй ч, хүний биед хор хөнөөлгүй гутал хийхийг зорьж байна” гэв.  Ротигийн хэлснээр “Холливудын алдарт жүжигчин Гвенит Палтроу анх гутал авснаасаа хойш манайхаар үйлчлүүлэх тун дуртай болсон, түүнийг даган дуурайдаг шүтэн бишрэгчид нь бидний үйлдвэрлэсэн гутлыг сонирхон авдаг болсон” гэсэн байна. 
    
Хоёр найзын цаашдын зорилго нь дэлхийн бүхий л хаягдал савыг цуглуулж гутал хийх юм. Ингэснээр бид амьдарч байгаа  байгаль дэлхийгээ бага ч гэсэн аварч, өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм гэжээ. Тэд гутлын дэлгүүрээр нь үйлчлүүлсэн хүмүүст бас нэг боломжийг олгожээ.  Энэ нь хүмүүст өмсөж хуучирсан гутлаа буцаан авчрах сонголт юм. Хуучин гутлыг тэд дахин боловсруулалтад оруулдаг байна. Ротигийн баг ирээдүйд байгальд хайртай үйлчлүүлэгчид тэднийг зорин ирэх нь нэмэгдэнэ гэдэгт итгэж байна гэв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү