Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна


7 жил

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.

2017 оны 03-р сарын 28-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 7 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.


2017 оны 03 дугаар сарын 28-ны 20 цагаас 03 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Шөнөдөө Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор  23-28 хэм, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Завхан голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.   

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2017 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд зүүн зүгийн нутгийн хойд, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31,2-нд Алтайн салбар уулсаар, 1-нд төв, зүүн, говийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө  4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13  хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү