Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст цас орно


7 жил

2017 оны 3 дугаар сарын 13-наас 3 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ


Баруун аймгуудын нутгаар

Гуравдугаар сарын 15-нд нутгийн өмнөд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-19-нд  зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 17-19-нд Алтайн уулархаг нутгаар 14-16м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 11-16 хэм, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 17-22 хэм өдөртөө 2-7 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


Төвийн аймгуудын нутгаар

Гуравдугаар сарын 15-нд Хангайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр, 18-19нд зарим газраар цас хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи 18-19-нд зарим газраар 9-12м/с хүрнэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм өдөртөө 7-12 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан байна. 17-18 нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


Зүүн аймгуудын нутгаар

Гуравдугаар сарын 16,18-нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 16-18нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 0-5 хэм дулаан байна. 13-нд нутгийн зүүн хагаст, 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


Говийн аймгуудын нутгаар

Гуравдугаар сарын 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 19-нд зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи 17-19нд зарим газраар 9-12м/с хүрч явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү