Б.Отгонбаяр 90 м.кв байр авч тохижуулж, таван хүүхдэдээ хадгаламж нээлээ


4 сар

Нялх биетэй эхнэр нь нас барж, хоёр сартай ихэр, 6,11,13 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн аавд туслах аян өрнөж, монголчууд хэдхэн цагийн дотор тус гэр бүлд 459 сая төгрөг хандивласан.

20-30 сая төгрөг цуглачихвал хүүхдүүдээ дулаахан байшинтай болгох л хүсэлтэй байсан өрх толгойлсон аав Б.Отгонбаяр ийнхүү 24 цагийн дотор түмнийхээ хайр энэрэлийг хүртсэн. Таван хүүхэдтэй аав өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр Нисэх-Яармаг орчимд 90 мкв 3 өрөө орон сууц худалдан авчээ.

Нийт хандиваас орон сууц худалдан авч, бүрэн тохижуулаад үлдэгдэл мөнгийг таван хүүхдэд зориулсан хадгаламжид хийхээр болжээ. Хандивын аян эхлүүлсэн гэрийн эзний найз хандиваар цугласан мөнгөний зарцуулалтыг ил тод байршуулна гэжээ. Харин Б.Отгонбаяр Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярласнаа болон хайр энэрэл дааж хариуцлагатай аав байна гэдгээ хэлсээр байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү