Х.Нямбаатар: Гуравдугаар сарын 1 гэхэд нийслэлийн захиргааны байгууллагууд Яармаг руу нүүнэ


4 сар

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн бонд гаргах асуудал болон Хангарди ордныг нүүлгэх гэж буйтай холбоотойгоор тодруулга мэдээлэл өгсөн байна. Тодруулбал,

"Өрийн удирдлагын тухай хуулиар нийслэл бонд гаргах ажил нээгдсэн. Гэхдээ тухайн үеийн дотоодын бондоор санхүүжүүлэх төслүүд эдийн засгийн үр өгөөжгүй байсан тул дотоод бондыг хойш нь тавих шийдвэрт хүрсэн.

Одоо бид гадаад бонд гаргах гэж байгаа. Үүний гол агуулга нь Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 100 хувь зориулах юм. Ингэхийн тулд өмнө нь дэд бүтцийг татсан Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв, Шархад дэд төвүүдийг барилгажуулах ажил дээр гадаад бондыг гаргана. Ингэвэл хүү багатай байна гэдгийг гаднын зөвлөхүүд зөвлөж байгаа" гэх хариултыг хэлсэн юм. Харин Нийслэлийн захиргааг хэзээнээс эхлэн нүүлгэх болсон талаар,

"Гуравдугаар сарын 01 гэхэд нүүхээр төлөвлөж байна. Хангарди болон урд талын 3 давхар байшингаас нүүхээр төлөвлөж байна. Нийслэлийн удирдлагын ордныг Яармагт шинээр барьж байгуулсан. Нийслэлийн төр захиргаанд 2000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахын тулд нийслэл манлайлж Яармаг руу нүүх шийдвэрт хүрсэн.

Хангарди ордонд УДШ, ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо орно. Наад талын 3 давхар барилгын тухайд Төр хувийн хэвшлийн түншлэлээр менежмент хийхээр нээлттэй тендер зарлах гэж байна" гэдэг хариултыг өглөө.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү