Монголчууд өнөөдрөөс эхлэн АНЭУ руу визгүй зорчих боломжтой


4 сар

Манай улсын иргэд энэ сарын 28-ны өдөр буюу өнөөдрөөс Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо хэмээн Гадаад харилцааны сайд мэдэгдлээ. 

Абу Даби хотноо өнгөрсөн сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” нь ийнхүү хүчин төгөлдөр болж байгаа аж. 

Түүнчлэн Бүгд найрамдах Мальдив улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрх ирэх оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү