С.Баярын 5 тэрбум, С.Баярцогтын 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хураана


5 өдөр

Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийж, 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлэв. 

Улмаар ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтын 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх хөрөнгийг хураах болсон талаараа мэдээлсэн. 

Мөн шүүхээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан хэрэгт буруутгагдсан Ерөнхий сайд асан С.Баярын 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,

С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар болжээ. 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү