УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд КАРГОНЫ ОНГОЦООР эх орондоо ирсэн үү


3 жил

Коронавирусний халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор гадаад орноос иргэдээ татан авчрах ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө БНСУ-аас ачаа тээврийн онгоц “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд газардсан бөгөөд уг онгоцоор цөөн тооны монгол иргэдийг тээвэрлэж иржээ. Эдгээр иргэдийн дунд дипломат пасспорттай нэг иргэн багтсан нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал гадаад улс руу эмчлүүлэхээр явахад биеийн байдлыг нь хянаж, дагалдаж явсан эмч нар тус онгоцоор мөн эх орондоо ирсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Одоогоор эдгээр иргэдийг халдвар хамгааллын журмын дагуу шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа ажээ.

Эх сурвалж: Zindaa.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү