Хөл хориог дахин ТАВ ХОНОГООР сунгахаар боллоо


3 жил

Засгийн газрын хуралдаанаар нийслэлд тогтоосон хөл хориог дахин тав хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ.

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдлийн үнэлгээгээр дахин 14 хоног сунгах нь зүйтэй гэсэн саналыг УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан байна. 

2020 оны 12-р сарын 23-наас эхлэн нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаа нэгдүгээр сарын 6-ны өдрөөр дуусгавар болж буй бөгөөд дахин тав хоног сунгаснаар нэгдүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио үргэлжлэхээр боллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү