Г.Дамдинням: Би УИХ-ын гишүүн хүн, гэтэл замын цагдаа намайг 30 минут саатуулсан


3 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ны гишүүн Г.Дамдинням цагдаагийн алба хаагч нарын хандлага, харилцааг шүүмжлэв.

УИХ-ны гишүүн Г.Дамдинням “Хууль зүйн сайдад хэлэхэд зам дээр байгаа цагдаа нарт баярлаж байгаа. Гэхдээ өчигдөр гэхэд би УИХ- ын гишүүн хүн, ордонд яаралтай цуглах ажилтай явж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон. Харилцааны хувьд эрүүл, аюулгүй байдлыг хангахгүй байна” гэв.

Харин хариуд нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар харилцааны зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчийг шалгаж, эргүүлэн тодорхой хариулт өгнө гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү