"Лос-Анжелес Лейкерс" баг 17 дахь удаагаа NBA-ийн аварга боллоо


2 долоо хоног

"Лос-Анжелес Лейкерс" баг "Майами" багийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA, National Basketball Association/ плей-оффын шийдвэрлэх зургаа дахь тоглолтод 106:93 онооны харьцаагаар ялж, 2019/2020 оны улирлын аварга болжээ. "Лейкерс”-н бүрэлдэхүүнд Леброн Жеймс NBA-гийн плей-оффын хүрээнд 260 дахь тоглолтоо хийсэн юм. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр Дерек Фишерийг ардаа орхиж, нэгдүгээрт бичигдсэн.

 Ийнхүү "Лейкерс" баг 17 дахь удаагаа NBA-гийн аварга болж байна. Энэ үзүүлэлтээрээ "Лейкерс" “Бостон” багийн дээд амжилтыг давтжээ. Үүний зэрэгцээ "Лейкерс" сүүлийн 10 жилд анх удаа шийдвэрлэх тоглолтод тоглосон бөгөөд энэ улирлаас өмнө тус баг зургаан жил плей-оффт шалгарч чадаагүй юм.

Плей-оффын тоглолтын явцад "Лейкерс" "Портленд"-г (4-1), "Хьюстон"-г (4-1), "Денвер"-г (4-1) онооны харьцаатайгаар дараалан хожжээ. 

Эх сурвалж: BBC

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү