Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг орон нутаг олгож эхэллээ


4 жил
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт хийж, 11 төсөлд нийт нэг тэрбум төгрөгийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Өмнөговь аймагт энэ сарын 7-8-нд боллоо. Уг арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн Захиргааны газрын дарга Д.Батзогсох, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга Ж.Сүх-
Эрдэнэ, Өмнөговь аймгийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Т.Батжаргал нарын албаны хүмүүс болон зээлд хамрагдаж, гэрээ байгуулж буй 11 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
No description available. 
Өмнөговь аймаг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин орон нутгийн санхүүжилтээс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Нээлтийн ажиллагааны үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Өмнөговь аймгийнхан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр сүүлийн хоёр жилд маш сайн ажиллаж байгаа. Тийм ч учраас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл олгох ажлыг Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, олон ажлын байр бий болгох энэ салбараа байнга дэмжиж байдаг орон
нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье” гэсэн юм.
No description available.
Эдгээр 11 төсөл хэрэгжсэнээр орон нутагт 60 гаруй шинэ ажлын байр бий болж, гурван үйлдвэр шинээр байгуулж, найман үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү