Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар сайд Т.Мөнхсайханыг томилов


4 жил

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв. Үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг ажиллуулах хуультай. 

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг нарыг чөлөөлж, тэдний оронд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг томилов. Харин зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг томилсон юм.

c

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү