Нурланы Мустафа улсын начин боллоо


4 жил

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмаас Баян-Өлгий аймаг улсын шинэ цолтноо өлгийдлөө.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Нурланы Мустафа улсын начин боллоо. Олон жил улсын цолтны таамагт багтсан тэрбээр тавын даваанд улсын начин Э.Энхбатыг өвдөг шороодуулав.

Улмаар зургаагийн даваанд улсын заан Б.Пүрэвсайханд уналаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү