Япон улс PCR шинжилгээний сорьцыг шүлснээс авах шинэ технологи нэвтрүүлэхээр болсноо зарлалаа


4 жил

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Япон улс PCR  буюу полимеразын гинжин урвалын шинжилгээний сорьцыг шүлснээс авах шинэ технологи нэвтрүүлэх болсноо зарласан байна.

Одоогоор халдварыг илрүүлэхийн тулд таван зүйлээс сорьц авдаг. Үүний нэг нь хамрын хөндийгөөс авдаг сорьц бөгөөд ингэхэд өвчтөн найтаах, ханиах зэрэг байдал үүсгэдэг нь сорьц авч буй ажилтанд халдвар авах эрсдэл үүсгэдэг. Мөн өвчтөнд энэ нь өвдөлт өгч, тааламжгүй мэдрэмж төрүүлдэг.

Харин амны хөндийн шүлснээс сорьц авах болсноор илүү хялбар бөгөөд богино хугацаанд хариу нь гарах давуу талтай гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү