Коронавирусийн халдвар нэмэгдээгүй


4 жил

Өнөөдөр /2020.05.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өчигдөр ХӨСҮТ-ийн төв лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудад нийт 109 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй ээ. Ажиглах байранд тусгаарлагдаж байсан зургаан иргэний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 57 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ зэрэг үүнд багтсан.

Ингээд манай улсад бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдварын тохиолдол 140 хэвээр байна. Үүнээс 26 нь эмчлэгдэж дараагийн шатны хяналт руу шилжсэн. 114 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж буйгаас 88 нь хөнгөн, 26 нь хүндэвтэр биеийн байдалтай байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү