СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагджээ


5 сар

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуургатай замын хөдөлгөөнд оролцоход үзэгдэлт хангалтгүй хүндрэлтэй байгаа бол Баян-Өлгий аймагт цас ихээр орж зорчих хэсэг гулгаатай байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

 

Иймд хөдөлгөөнд оролцогчдыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулав.

 
 
 

Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр өнөөдөр буюу энэ сарын 24-нд Хөвсгөлийн зүүн хэсэг, Завханы нутаг, Булганы хойд хэсгээр, 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ гэжээ.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлээд буй.

Ингэхдээ:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  •  Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү